Унгарын төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Rezso Seress 1933 онд “Gloomy Sunday” дууг зохиожээ. Дууны утга санаа нь дайны талаарх гунигтай бодол юм. Анх гарсан долоо хоногтоо л gloomy sunday best seller болсон. Rezso Seress уг дууг гаргасны дараа сүйт бүсгүйдээ зохиосон дуу нь олонд хүрсэн талаар баяртай мэдээг дуулгасан байна. Гэвч сүйт бүсгүй нь Rezso Seress-ийг түүнтэй холбоо барьсны маргааш амиа хорлож нас барсан байлаа. Харин түүний хажууд нэг жижигхэн цаас байсан бөгөөд түүн дээр нь Gloomy Sunday гэсэн бичиг байжээ. Харин зохиолч залуу маань энэ дууныхаа тухай хэлэхдээ ” Би гэмтсэн байсан нь үхлийн дунд зогсож байна гэж бодогдсон. Энэ намайг зовоож байсан. Тэгээд би бүх сэтгэл зүрхэн дэх харуусал гомдлоо энэ дуугаар илэрхийлсэн. Тийм болохоор энэ бусдад яг жинхэнэ юм шиг санагдсан байх” гэж хэлжээ. Уг дуу нь 1936 онд англи хэлээр орчуулагдан дуулагдсан байна. “Gloomy Sunday” дууг хараалтай гэсэн хууч яриа байдаг байна. Тухайн үед дэлхий даяар амиа хорлолт их байсан бөгөөд Gloomy Sunday дууг ямар нэг зүйлээр холбон тайлбарладаг байжээ. 1930 онд л гэхэд АНУ болон Унгарт болсон 19 хүний амиа хорлолтыг дуутай холбон тайлбарласан байна. Тун удалгүй радио станцуудаар уг дууг цацахыг хоригложээ. Баттай нотлогдоогүй ч гэсэн “Gloomy sunday” дууг сонссоны дараа амиа хорлосон гэх 100 орчим хүний уртаас урт нэрсийн жагсаалт байдаг байна.
www.urlag.mn