Ахмадын эрүүл насжилт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, спортын амжилтыг залуу үед сурталчлан таниулах зорилгоор “Говийн бүсийн аймгуудын ахмад тамирчдын спортын бага наадам”-ыг зохион байгуулж байна.
Энэхүү наадам нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн онд Говьсүмбэр аймагт болж тус наадамд манай аймгийн ахмад тамирчид түрүүлсэн билээ.
Энэ удаагийн наадамд Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн 72 тамирчин шатар, даам, волейбол, хөнгөн атлетик, теннис гэсэн спортын 5 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр хүрэлцэн ирээд байна.