Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сайт, бусад мэдээллийн хэрэгслүүд дээр Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө Монгол Хонконгийн багууд тоглохоор байсан ч одоо Монголын талын урагшгүй ажлын улмаас манай шигшээ багийг урьдчилсан шатны тоглолт ч хийлгэхгүйгээр, Хонконгийн багийг ААШТ-ний B хэсэгт албан ёсоор шууд оролцоно хэмээн ЗАРЛАЖЭЭ!!!
Тийм ээ, сагсан бөмбөгч дэмжигч Монгол хүн бүрийн Үндэсний шигшээ багаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон тоглож байгааг үзэх мөрөөдөл, ид ирэн дээрээ яваа шигшээ багийн тамирчдын Азийн аваргад хүчээ сорих хүсэл зорилгыг тэд төлөвлөснийхөө дагуу санасандаа хүрч “үгүй” хийх болоод байна.
Манай шигшээ багийн шилдэг залуус Хятадын Хонконгийн багийг Тяньжиний Зүүн Азийн наадам, Инчёний Азийн наадмуудад дарааллан 2 удаа хожоод байгаа нь Монголын багийн Азийн аваргад орох итгэлийг нь улам нэмж улмаар Хятадын Хонконгийн баг Монголын багаас эмээх нь аргагүй.
Монгол Улсын шигшээ баг Хятадын Хонконгтой тоглох бэлтгэлээ базааж байгаа, тоглоход бэлэн гэдэг хэдхэн үгтэй мэйлийг Албан ёсны гишүүн гэх сүржин нэртэй холбооныхоо мэйл хаягнаас явуулахад л хангалттай тун энгийн зүйлийг хийхгүй хумсаа нуусан муур шиг сууцгаасаар маш их хугацаа алдаад байна..
МСБХ-ны хууль бус удирдлагууд Монголын Үндэсний шигшээ багийнхаа талд байж оролцуулах бус Хятадын Хонконгийн талд худалдагдсан мэт, тэдний талд үйлчилж, Монголын багаа Азийн аваргад оролцуулахгүй байх ямар шалтгаан тэдэнд байна вэ?!!
БИД ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ????
БУЦААЖ БОЛОХГҮЙ ЦАГ ХУГАЦААГ АЛДАН ХОХИРСООР СУУХ УУ????
ШИГШЭЭ БАГАА БИД ХЭЗЭЭ Ч АЗИЙН АВАРГАД ХАРАХГҮЙ ГЭЖ ҮҮ????
Эх сурвалж: www.ssport.mn