Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Сэрсэн тал” соёлын наадмыг Соёл урлагийн их сургууль, Монгол урлагийн зөвлөл, МЕТАА ХХК, (БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх компани) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор наадмын өдрүүдэд буюу 11, 12, 13-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
“Сэрсэн тал” наадамд СУИС-ийн төгсөгчид болон оюутнуудаас бүрдсэн 200 гаруй сайн дурынхан ажиллаж байгаа аж. Уламжлал ёсоор баярын өдрүүдэд унаач хүүхдүүдэд зориулсан соёлын арга хэмжээ болох бөгөөд үндэсний дуу, бүжиг, ардын урлагийн номерууд багтсан байна.
Г.Сонор ugluu.mn