Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Улс халзан азарга” түрүү магнайд ирлээ

2012-07-21-11-02-43 Улсын наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Хурдан азарганы уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан азарга өнгөлж, улсын наадамдаа гурав дараалан торгон жолоо өргүүллээ. Ингэснээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн улс халзан алдарт шаргын амжилтыг давтаж байна. Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Н.Улам-Өрнөхийн зээрд хурдалсан бол айргийн гуравд Говьсүмбэр аймгийн Сэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд азарга хурдаллаа. Архангай аймгийн Их тамир сумын харьяат Н.Тэмүүлэн, Төв аймгийн М.Сугар нарын хурдан хүлгүүд айргийн дөрөв, тавдугаарт давхилаа.

эх сурвалж: ийгл.мн

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …