Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд үе үеийн Мистер цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангилалаар өрсөлдөж аваргуудаа тодруулна.
Уншигч та бүхэндээ тус тэмцээнд оролцогч тамирчдын хувийн амжилтаас танилцуулья.
ХОШОО МИСТЕР Э.ГАНЗОРИГ
Төрсөн нутаг: Архангай аймаг
Клуб: Чийрэг Монгол клубын тамирчин
Амжилт:
– 2011 онд Монгол Улсын аварга 75 кг – Алтан медаль
– 2012 онд Монгол Улсын аварга 75 кг – Алтан медаль
– 2013 онд Монгол Улсын аварга 80 кг – Алтан медаль/Монголын мистер/
– 2014 онд Монгол Улсын аварга 80 кг Алтан медаль/Монголын мистер/
– 2014 онд Макао Ази тивийн аварга 80кг Хүрэл медаль
– 2015.09.05- нд болох УАШТ-ээнд оролцохоор бэлтгэлээ эхлүүлээд байна
Тамирчин Т.БАТНАСАН
Төрсөн газар: Баянхонгор аймгийн Баацагаан сум
Амжилт:
– 2009 онд Болибилдингийн ЗУАШТ-ний Мөнгөн медаль
– 2010 онд ХАШТ-ээс Мөнгөн медаль /шилдэг чөлөөт үзүүлбэр/
– 2010 онд УАШТ-ээс бодибилдинг 70кг -Хүрэл медаль
– 2011 онд УАШТ-ээс болибилдинг 75кг – Хүрэл медаль
– 2012 онд УАШТ-ээс бодибилдинг 75кг – Мөнгөн медаль
– 2013 онд ХАШТ-ээс бодибилдинг 75кг – Алт медаль /шилдэг чөлөөт үзүүлбэр/
– 2014 онд ХАШТ-ээс бодибилдинг 75кг – Алтан медаль
– 2014 УАШТ-ээс бодибилдинг 80кг – Мөнгөн медаль /шилдэг чөлөөт үзүүлбэр/
– 2015 George’s cup тэмцээний Алтан медаль, Цомын эзэн
Тамирчин С.НАСАНБУЯН
Төрсөн нутаг: Баянхонгор аймаг
Клуб: Чийрэг монгол Клубын тамирчин
Амжилт:
– 2009 онд УАШТ Фитнесс модель – Тусгай байр
– 2010 онд УАШТ Фитнесс модель – Мөнгө
– 2011 онд УАШТ Фитнесс модель – Алт
– 2014 онд УАШТ Фитнесс модель – Тусгай байр
– 2014 онд ААШТ Фитнесс модель – Алт
Үргэлжлэл бий…