Аялал жуулчлалын Budget Travel порталаас 2030 он гэхэд устаж ул мөргүй болох гайхамшигуудын нэрлэжээ. Тиймээс эдгээр газруудад зорчих жуулчдын тоо ч өдөр ирэх тусам ихээр нэмэгдэх болно гэжээ. Ирээдүй үеийнхэн үзэж чадахгүй тэдгээр гайхамшигуудыг одоо л үзье гэх сэтгэлгээ болон төлөвлөгөө аялагчдад бий болжээ.
• Сөнөсөн тэнгис. Энд өмнө нь наран шарлагын газар байсан элс эргээсээ хагас км-ийн хол байх болжээ. Сүүлийн 40 жилд талбайн хэмжээ нь 24 м-ээр багасаад байгаа. Зөвхөн Йордан гол нь энэ тэнист цутгадаг. 50 жилийн дараа гэхэд ул мөргүй ширгэж устана.
• Эверглейдсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн. (Флорида, АНУ) 40 жилийн дотор Флоридагын шилүүүс болон 20 төрлийн амьтан устаж үгүй болно
• Мадагаскар. Дэлхийн дулаарал энэ эрчээрээ явагдвал энэхүү арлын улс 35 жилийн дараа гэхэд алга болно
• Умард ба Өмнөд туйл. Дэлхийн дулаарал Антарктидын оцон шувууны 80%-д мөхлийн заналхийлэл хийж байна. өдгөө Арктикт цагаан баавгай мөхөөд эхэлжээ. Энэ байдлаараа бол 20-40 жилд энэ хоёр туйл хайлж дуусна. Дэлхийн эко-систем алдагдана
• Барын үржил. Дэлхий дээрх барын тэн хагас нь энэтхэгт байдаг. өдгөө дэлхий дээр ердөө 3200 бар байна. 1900 онд зөвхөн Энэтхэгт л гэхэд 100.000 бар байжээ. 12 жилийн дараа гэхэд бар бүрмөсөн устана
• Тахуаману (Перу). Дэлхийн улаан модны маш багахан нөөц энд үлдсэн. Улаан мод нь зөвхөн Тахуамануд л ургадаг. Америкчууд улаан модных нь 80%-ийг тайрч хаяжээ. Тэдгээрээр хэдэн саяар үнэлэгдэх мебель хийжээ.
Р.Слава