Виктория Бекхэм: Миний хүү онцгой

david24082015(1)Домогт од Дэвид Бекхэмийн том хүү Бруклин сургуулиа төгслөө. 16 настай Бруклин төгсөлтийн бүх шалгалтаа амжилттай өгч, дунд боловсролын үнэмлэхээ (GCSE буюу General Certificate of Secondary Education) гардан авчээ.

Виктория Бекхэм энэ чухал үйл явдлыг тохиолдуулан хүүдээ баяр хүргэв. Виктория “Миний бяцхан хүү сургуулийн бүх шалгалтаа амжилттай өглөө. Би хүүгээрээ бахархаж байна” хэмээн бичжээ.

Бекхэмийнхэн энэ баяраа “Nobu” зоогийн газарт тэмдэглэлээ. Дэвид Бекхэм ба Виктория, бас хүүхдүүд нь Бруклин, Ромео, Круз нар бүгд иржээ. Харин бяцхан Харпер л алга. Мэдээж, жаахан гээд гэртээ орхисон биз.

Виктория сургуулиа төгссөн хүүдээ тун өвөрмөц бэлэг өгчээ. Жирийн шар майк дээрх бичээсийг нь нэг хараадах даа. “Миний ээж намайг онцгой гэдэг” гэсэн бичээстэй майкаар гоёсон Бруклины зургийг Бекхэмийн шүтэн бишрэгчид лайкаар ёстой булж өгсөн байна.

watermark beckham21082015-2(1) beckham22122014-1(1)

www.mnews.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …