Кристен Стюарт “Коко Шанел”-ийн тухай богино хэмжээний кинонд тоглоно

d18ed53a8f4665doriginalКарл Лагерфельд ирэх арванхоёрдугаар сарын1-нд болох “Bal de la Rose” хүлээн авалтад эртнээс бэлдэж эхэлжээ. Тэрбээр “Коко Шанел”-ийн тухай өгүүлэх богино хэмжээний киног бүтээжээ. Тэрбээр энэ жилийн “Chanel” брэндийн сурталчилгааны нүүр царай болсон Кристен Стюартыг киноныхоо гол дүрээр сонгосон байна. Люк Бессоны студид Карл Лагерфельд найруулагчийн сандал дээр сууж, домогт брэндийг үүсгэн байгуулсан “Шанел”-ийн талаарх ээлжит богино хэмжээний киногоо хийжээ. Тэрбээр яагаад заавал “Коко шанел” гэсэн сэтгүүлчийн асуултад “Яагаад болохгүй гэж. Би нэг “Коко шанел”-ийн тухай кинотой болохыг хүссэн юм” хэмээжээ. Зураг авалтад Кристен Стюартаас гадна Жеральдин Чаплин нар оролцсон байна. Киноны зохиол, харилцан яриа, хувцасны загвар гаргах, жүжигчдийн сонгон шалгаруулалт явуулах гээд энэ киноны бүх ажлыг Лагерфельд өөрөө хариуцан ажиллажээ. Энэхүү киноны нээлт ирэх арванхоёрдугаар сарын 1-нд болох ажээ.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …