Жежян мужийн Багшийн их сургуулийн оюутнуудын тусламжтайгаар 80 гаруй настай дөрвөн хосын хуримын зургийг авч өгчээ. Ингэж зураг авхуулах нь эдгээр настнуудын мөрөөдөл байсан юм. Тэдний зургыг 2015 оны 8 сарын дундуур авсан байна. Эдгээр дөрвөн хос нь Японы түрэмгийллийг эсэргүүцэж байсан, Хятадын ардын дайн, чөлөөлөх дайн болон АНУ-ын түрэмгийлэл, Солонгосыг эсэргүүцэх хөдөлгөөнд оролцож байсан аж. Жежян Багшийн их сургуулийн оюутнууд гурав хоног нимбэгтэй ус борлуулж 1200 юань олсон юм. Бүтэн хагас зуун жилийн дайнд оролцсон ахмад дайчдын мөрөөдлийг биелүүлж тэд хуримын зургийг нь авч өгсөн байна.
Б.Нарангэрэл