Тэмцээний гурав дахь өдөр Монголын дөрвөн жүдоч зодоглоно

bb38c04e4cbdaa5149128a65c7c9529ebigКазахстаны Астана хотноо зохиогдож буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн аваргууд тодорсон билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, дэлхийн аваргын медальтнууд тодорно.

Энэ өдөр манай дөрвөн жүдоч барилдахаас эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой, Г.Одбаяр ОХУ-ын М.Могушковтой хийх юм. С.Ням-Очир “В”, Г.Одбаяр “С” хэсэгт багтсан бөгөөд хоёр бөхийн хувьд эхний тойрогт хийлсэн.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа “D” хэсгийг тэргүүлсэн бол залуу бөх А.Батзул “А” хэсэгт багтсан. А.Батзулын хувьд Филиппиний Ф.Ренатай эхний барилдаанаа хийх аж.

Энэ оны жүдо бөхийн ДАШТ-д 137 орон оролцож байгаагаас 10 орон ямар нэгэн медаль хүртээд байна. Харин манай тамирчдаас гурав нь багийн барилдаанд оролцох бөгөөд одоогоор дэлхийн аварга Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг V, А.Цолмон нар VII байрт ороод байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …