Өлсгөлөн зарлаад “бултдаг” жишгийг Г.Дэнзэнгээр “хазаарлая”

download (2)Төрийн өндөр албан тушаал хашиж байгаад авлига, албан тушаалын хэргээр “гяндан”-д орсон хүмүүст нэг “өвөрмөц” жишиг тогтсон гэмээр. Энэ нь хоригдоод удаагүй байхдаа өлсгөлөн зарлаад дараа нь бие муудсан гэх шалтгаанаар батлан даалтанд гарах.

Авлигын загалмайлсан эцэг гэх, одоогийн төрд жүжиг найруулан суугаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “оймстой” ачигдахдаа шоронд өлсгөлөн зарлаж энэ жишгийг тогтоосон гээд хэлчихэд илүүдэхгүй болов уу?

Дараахан нь турж эцэн, үс нь цайсан зураг олон нийтэд хүрч олон нийтээр “өрөвдүүлсэн”.

Тэгвэл энэ жишгийг “хүргэн хүү” Г.Дэнзэн үргэлжлүүлж байна.

826594355d3f5100e11683Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ахынхаа буянаар ЗГХЭГ-ын дэд даргын суудалд тухлаад амжсан залуухан даргын “хувьдаа завшсан” гэх олон үйлдэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эх үндэстэйгээр цацагдаж эхэлсэн. Тэр өнгөрсөн хэсэгхэн хугацаанд Монголын төрд ажиллахдаа “эрхэлсээр” тун их юм сурсан бололтой.

Ингэж хэлэхийн учир нь өлсгөлөн зарлаж байна гэдэг нь эцсээ хүртэл хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг. Таны нялх балчир хүү “би хичээлдээ явахгүй. Намайг хичээлд явуулах гэвэл би хоол идэхгүй” гээд тас гүрийгээд суухтай агаар нэгэн ойлголт юм. Угтаа жаахан хүүхэдтэй Г.Дэнзэнг харьцуулж ойлгох нь учир дутагдалтай мэт боловч тэрбээр “Шоронд баймааргүй байна. Намайг эрүүдэн шүүж байна. Тиймээс өлсөнө” гэж амь насаараа дэнчин тавьж хууль цаазын өмнөөс тас гүрийн зогссоор байгаа нь “эрх жаал”-тай ялгаагүй санагдана.

Магадгүй хоригдоод “гуравхан” сар болохдоо ийн авирлаж байгаа нь Монголын төрийн тэргүүнд “манайхан байгаа. Удахгүй өршөөлөөр гараад ирнэ” гэж бардамнаж байх мэт.

Ингэж өлсөх нэр зүүж тэрбээр батлан даалтанд гарчээ. Өмгөөлөгч нь “биеийн байдал маш муудан, нүд нь юм харахаа больж, ухаан санаа нь орж гарсан байдалтай байгаа” гэж ярьжээ.

Г.Дэнзэнг батлан даалтад гаргангуут хувийн эмнэлэгт хэвтүүлэн тусгай эмчээр эмчилгээ хийлгэж байгаа аж.

Өөрийгөө гэм буруугүй, хийсэн хэрэг байхгүй, улс төрийн зорилготой хилс хэргээр хоригдсон гэдгээ илэрхийлсэн Г.Дэнзэнгийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Г.Дэнзэнгээс ирсэн гомдлын дагуу бид очиж уулзсан. Манайхныг очиход өлсгөлөн зарлачихсан байсан. Эмч нартай нь уулзсан. Ер нь бид очиж уулздаг, холбогдох байгууллагад асуудал тавьдаг. Г.Дэнзэнгийн тухайд улайм цайм эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн зөрчил илрээгүй” гэж ярьжээ.

Ингэж байцаалтаа ч өгөхгүй өлсгөлөн зарлан бие муудсан эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар хугацаа хожиж бултдаг жишгийг  Г.Дэнзэнгээр тэглэх хэрэгтэй болов уу?

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …