Шуурхай удирдлагын төвийн мэдээлэл

0- aaaalogo_shine2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Архины болон хордлогын мэдээ

8 дугаар сарын 18-аас 25-ны хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 361 хүн архины хордлогын улмаас хандаж, 19 хүн (5.2%) нь хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас баржээ. Хордлогын яаралтай тусламжийн төвд 7 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 23-ны хооронд нийт 56 хүн хандсаны зонхилох хувийг эмийн бодисын хордлого эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ, ХЯТТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар

8 дугаар сарын 22-23-нд Cаудын Араб улсад нийт 13 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Үүний 12 тохиолдол нь урьд нь өвчлөл бүртгэгдэж байсан Riyadh хотын эмнэлгээс мэдээлэгджээ. БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

Дэлхий дахинд 1474 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 515 (35%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.

Эбола вирүст халдвар

2015 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн 10 улсад 28047 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн ба Сьерра-Леон улсад хүний өвчний тохиолдол тогтвортой буурч байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …