1500 жилийн настай мумми олджээ

78229_700x700ОХУ-ын Алтайн Өмнөд Сибирийн нутгаас археологчид 1500 жилийн настай хүүхдийн муммиг уржигдар олсон байна. Тус муммиг Алтайн Монгол, Хятад, Казакстаны хил дээр орших Koш-Агачиски дүүрэгт малтлаг хийж байхдаа илрүүлжээ. Хүүхдийн булшны хайрцагийг энэ хугацаанд нэг ч удаа онгойлгоогүй тул агаар, шороо нэвтрээгүй учир ийнхүү 1500 жилийн турш бүрэн бүтэн хадгалагдсан мумми гэж судлаачид онцолжээ. Мөн ямар шалтгаанаар нас барсан, ямар үндэс угсаатай, ямар соёлыг хадгалж байгаа болохыг судалж байгаа бөгөөд генетикийн шинжилгээ хийсний дараа бүх зүйл тодорхой болно гэж мэдэгдсэн байна.

 

О.ЦЭРЭНХҮҮ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …