2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Тарваган тахал өвчин:
Өвчтний биеийн байдал хэвийн, биеийн халуун 36.60С, артерийн даралт 100/60 мм.муб, судасны цохилт 1 минутал 74 удаа, амьсгал 1 минутад 18 удаа. Өвчтөний антибиотик эмчилгээг зогсоож, хяналтын шинжилгээнд сорьц авч шинжилж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1а/3156 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах;
Хүн амд зориулсан тарваган тахал өвчний талаар инфографик бэлтгэн сурталчлах.
Томуу, томуу төст өвчин:
2015 оны 8 дугаар сарын 17-ноос 23-ныг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 111.043 хүн амбулаториор үйлчлүүлсний 2211 (2.0%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна
Лабораторид суурилсан тандалтаар нийт 13 сорьц хүлээн авч шинжлэхэд 3 (26%) сорьцод риновирүс, 2 (7%) сорьцод энтеровирүс, 1 (7%) сорьцод коронавирүс 1 (7%) сорьцод иж томуугийн вирүсийн ген тус тус илрүүлжээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх.
Осол, гэмтлийн мэдээ:
8 дугаар сарын 19-өөс 25-нд ГССҮТ-д нийт 1550 хүн хандсаны 65.8%-ийг эрэгтэйчүүд, 26.6%-ийг 0-15 насны хүүхэд, 10.5% нь хэвтэн эмчлэгдэж, 23.7% нь согтуугаар осолд өртсөн байна. 31% нь уналтын улмаас, 16.4% нь зам тээврийн осол, 17.6% нь хүчирхийллийн улмаас осолд өртжээ.
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх
Гэмтэл, ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх.
ШУТ-д томуу, томуу, төст өвчний бэлэн байдлыг хангах чиглэлээр ЭМСЯ-ны ЭМБХЗГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, НЭМГ-ийн албан тушаалтан, мэргэжилтнүүд хамтран уулзалт зохион байгуулж, томуу, томуу төст өвчний бэлэн байдлын төлөвлөгөө гаргах, мэдээлэл сургалт сурталчилгааг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулах, 9 дүгээр сарын 3 дахь 7 хоногт бэлэн байдлын төлөвлөлтийг дахин ярилцах, 10 дугаар сарын эхний 7 хоногт багтаан аймаг, нийслэлийн ЭМГ-тай видео хурал хийх шийдвэр гаргалаа.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар
8 дугаар сарын 22-23-нд Cаудын Араб улсад нийт 13 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Үүний 12 тохиолдол нь урьд нь өвчлөл бүртгэгдэж байсан Riyadh хотын эмнэлгээс мэдээлэгджээ. БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
Дэлхий дахинд 1474 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 515 (35%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.
Эбола вирүст халдвар
2015 оны 08 дугаар сарын 26-ны байдлаар дэлхийн 10 улсад 28110 хүн өвчилж, 11351 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней улсад 3 тохиолдол бүртгэгдэж, Сьерра-Леон улсад 7 дугаар сарын 19-өөс хойш хүний өвчний тохиолдол бүртгэгдээгүй, хамгийн сүүлийн Эбола вирүст халдвараар өвчилсөн өвчтнийг эмчилж гаргасан байна.
Эх сурвалж: ДЭМБ