Сурагч охин дэлхийн хамгийн өндөр бүсгүйгээр тодров

9965224eef75133abigРумеиса Гелги гэдэг нэртэй 11 дүгээр ангийн сурагч охин өдгөө 17 настай бөгөөд энэ дэлхийн хамгийн өндөр биетэй бүсгүйгээр тодорчээ. Яг одоогийн байдлаар түүний биеийн өндөр 213 сантиметр байгаа юм. Хэсэг хугацааны дараа тэрбээр өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдэх нь гарцаагүй гэнэ.

Учир нь, тэрбээр өсөхөө үргэлжлүүлж байгаа аж. Үүний учир шалтгаан нь өвчин юм. Румеиса охин Уиверын хам шинж гэдэг генийн ховор өвчнөөр өвчилжээ. Энэ өвчнийг туссан хүний өсөлт маш хурдан явагддаг билээ. Түүнээс гадна охины гар, хөл маш урт болжээ. Одоо тэрбээр 47 размерийн гутал өмсдөг гэнэ.

Өндөр биетэй байх нь олон тооны асуудлыг үүсгэдэг нь ойлгомжтой зүйл. Хөдөлгөөнд оролцохын тулд Румеиса тэргэнцэр болон таяг ашигладаг байна. Харин хувцас, гутал зэргийг захиалгаар оёулдаг юм.

Гиннесийн амжилтын номын албан ёсны төлөөлөгчид саяхан Румеисад энэ дэлхийн хамгийн өндөр охины гэрчилгээг гардуулахдаа түүнийг биширч байгаагаа илэрхийлжээ. Тэд “Энэ бүсгүй хэдийгээр өвчтэй ч гэсэн сэтгэлийн асар их тэвчээр, тэнхээ зэргийг гаргаж байгаа билээ” хэмээн онцлов.

Дээд амжилтын эзэн охин Туркийн Сафранболу гэдэг хотод өнөр өтгөн гэр бүлд амьдарч байгаа аж. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр биетэй хүн болох Султан Косены тогтоосон дээд амжилтыг эвдэж чадах эсэхийг цаг хугацаа харуулах юм. Султан Косены биеийн өндөр 251 сантиметр билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …