Охайо мужийн Молли Крэм гэдэг залуу ээж Чикаго хотын үр шилжүүлэн суулгах төвийг шүүхэд өгөх юм уу галдан шатаах бодолтой байгаа гэнэ шүү. Учир юунд вэ гэвэл, уг төвийн ажилтнууд “багахан” хэмжээний алдаа гарган түүнд хар арьстан эрийн үрийн шингэнийг суулгачихсан аж. Гэтэл тэр эмэгтэй өөрийн нөхөр шиг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, неонацист нэгэн гэнэ.
“Одоо би яаж манай хөдөлгөөний гишүүдийн нүүр рүү харах юм бэ?” хэмээн арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч ээж гомдоллов.
“Нөхөр бид хоёр бүх амьдралынхаа туршид цагаан арьстнуудын эрх ашгийн төлөө тэмцэж, халтаруудын эсрэг жагсаж байсан. Гэтэл одоо би хар хүүхэдтэй болчихлоо. Надад ямар хэцүү байгааг та нар ойлгож байна уу? Сэтгэлийнхээ гүнд би энэ жаахан халтар амьтныг хайрлаж болох ч түүнийг үзэн ядаж байна” хэмээн Молли ярьжээ.
Хосууд 380 дугаартай өндөр цагаан арьстан эрэгтэйн үрийн шингэнийг сонгосон ч үр шилжүүлэн суулгах төвийн ажилтнууд нэг тоог нь андуураад Моллид 330 дугаартай үрийн шингэнийг суулгачихсан байна. Түүний нөхөр ч ихэд бухимдаж суугаа аж.
“Би хүүхэд хийх чадваргүй гэдгээ найз нөхдөдөө ярихаас ичсэн. Үр шилжүүлэн суулгасан гэдгээ ч бид нууцласан юм. Тэгсэн одоо бүгд л манай эхнэрийг хартай явалдсан гэж бодох болсон. Ичиж үхмээр юм” хэмээн тэрбээр өгүүлэв. Одоо тэдэнтэй нацист үзэл бодолтой найзууд нь харьцахыг ч хүсэхгүй байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn