С.Галбадрах: Эрлийз морь уралдсан учраас хассан

4209203069f0d1eoriginalШүдлэн насны морьдын уралдаан өчигдөр болж өндөрлөсөн. Харамсалтай нь  шүдлэн насанд  айрагдсан морьдод   эрлийз морь уралдсан гээд бөөн хэл ам гарсан. Энэ талаар  хурдан морьны салбар хорооны комиссын нарийн бичгийн дарга Ч.Галбадрахаас тодрууллаа. 

– Шүдлэн насанд уралдсан морьдоос ямар үндэслэлээр хэдэн морт хассан бэ? 

-Уралдаж буй морьдыг эрлийз, монгол эсэхийг дахин хэмжилт хийж нягталдаг журамтай. Энэ журмаар шүдлэн насанд уралдсан морьдын  сэрвээний өндөр, биеийн галбир зэргийг хэмжих мэргэжлийн баг томилогдсон. Энэ баг  эхний 10-т хурдалсан морьдын сэрвэний өндөр, биеийн ерөнхий  галбир зэргийг  хэмжээд дүгнэлтээ гаргаад салбар хорооны комиссын хурлаар хэлэлцүүлсэн. Ингээд 1, 2, 3, 5, 7, 10-т хурдалсан морьдын сэрвээний өндөр нь журамд  зааснаас  илүү байсан. Тиймээс журмынхаа  дагуу эрлийз  морь гэж үзээд хасах шийдвэрийг гаргалаа. Тэгэхээр  үүний ард  хурдалсан морьдын бариа урагшилсан гэсэн үг.

-Уяачид хоорондоо маргалдсан учраас зарим морийг хассан гэх мэдээлэл байна?

-Ямар ч маргаан болоогүй. Гэхдээ уяачдын зүгээс эхний морьдыг дахин хэмжилт хийж өгөх талаар салбар хорооны комисст  хүсэлт гаргасан зүйл  бий гэлээ.

Жич: Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр/түрүү/,  Дундговь аймгийн Хулд сумын уугуул  Ц.Ганхүүгийн хонгор халзан хонгор/аман хүзүү/ Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд /айргийнгурав/  Төв аймгийн Лүн сумын харьяат  МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан /айргийн тав/ зэрэг түрүүлж айрагдсан үрээнүүдийг  монгол адууг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын дагуу үйлдвэр хөдөө аж ахуйн яамны гаргасан зөвлөмжинд зааснаар хасчээ. 

С.ОТГОН

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …