Н.Түвшинбаяр ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж шөвгийн наймд үлдсэн юм. Хэсгийн аваргын төлөө Германы жүдоч Карл-Ричард Фрейтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожигдсон ч торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Тома Никифоровтой барилдаж, вазари үнэлгээ алдсанаар хожигдлоо.
Харин эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд барилдсан О.Жавзмаа нэгдүгээр тойрогт өрсөлдөгчөө ялсан ч хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнийг дуусгасан. Өнөөдөр тэмцээний долоо дахь өдөр багийн барилдаантай.