Цус сорогчид үнэхээр байдаг уу?

Порфири, вампиризм зэрэг үгнүүдийг та урьд нь сонсож байсан уу? Байгалийн шинжлэх ухааны үүднээс “вампиризм” гэдэг нэр томьёо нь хануур хорхой, сарьсан багваахай зэрэг цус сорогч амьтдад хамаарах үзэгдэл юм. Харин Европын ард түмнүүдийн үлгэр домогт шөнө дөлөөр булшнаасаа босч амьд хүмүүсийн цусыг сордог аймшигт мангасыг вампир (цус сорогч) хэмээн нэрлэдэг байна. Аливаа үлгэр домог, тэр тусмаа дэлхий даяар өргөн тархсан бол бодит эх сурвалжтай байх тохиолдол дэндүү олон.

Порфири гэдэг нь гемоглобин (цусны улаан эс) буруу нийлэгжсэнээс үүсдэг элэгний удамшилт өвчний нэг хэлбэр юм. Гемоглобиний биосинтезийн фермент 8 үе шаттай явагддаг. Аль нэг шатанд асуудал гарахад л порфири үүсэх шалтгаан болдог байна.


1(4)

Порфири өвчтөн


Чухамхүү ийм өвчтэй хүмүүсийг цус сорогчид, хүн чононууд гэж үзэн гадуурхаж байсан гэсэн таамаглалыг нэр хүндтэй эмч мэргэжилтнүүд дэвшүүлээд байна. Порфири өвчний үед нарны бүдэгхэн гэрэл ч арьсанд маш сөргөөр нөлөөлдөг, зарим үед хамар, хуруу зэрэг эд эрхтнүүд бүрмөсөн үгүй болох аюултай. Шүд нь хэвийн мөртлөө буйл, уруул нь агшин жижгэрдэг тул том соёотой араатан төрхтэй харагдаж болзошгүй юм. Мөн үс өтгөрч их хэмжээгээр ургана.

Зөвхөн харанхуй шөнөөр л гадагш гарах боломжтой, үсэрхэг, хэлбэр дүрсээ алдсан нүүр царайтай, араатных шиг амтай нэгнийг төсөөлөөд үз дээ. Хэнийг (эсвэл юуг) санагдуулж байна? Харанхуй бүдүүлэг дундад зуунд ийм хүмүүсийг хүн чоно, босоо ороолон мэтээр харж байсан нь магадтай байх.

Цус сорогч вампирууд ч бас порфири өвчний золиос мөн гэж нэртэй элэг судлаач, эмч Дэвид Дольфин үзэж байгаа аж. Тэд аймшигт өвчнөө дарахын тулд цус уудаг байсан байж болох юм. Бусдын цусыг ихээр уух юм бол цустай хамт орж ирсэн гемоглобин улаан эсийн хэмжээг нэмэгдүүлж өвчний шаналгааг бага боловч дарна.


2(4)

19-р зууны цус сорогчдыг агнах иж бүрдэл зэвсэг


Өнөө үед порфири өвчтэй хүмүүст гемоглобин тарих болжээ. Харин дундад зуунд энэ боломжтой байсан бил үү? Нэмэлт гемоглобин олж авахын тулд их хэмжээний цус уух ганц л арга байсан. Порфири өвчтэй хүмүүс гемоглобиний дутагдлаас болж үхэх аюултай байдаг тул цус олохыг юу юунаас илүү хүсч байсан нь тодорхой. Ер нь ийм өвчтэй хүмүүсийн дунд ухаан солиорох эмгэг түгээмэл гэнэ. Энэ өвчин удамшдаг. Дундад зууны Европт порфирийн голомт байсан байх магадлал өндөр. Тэр үед аялан явах нь ховор, ураг төрлийнхөн (ялангуяа алслагдмал буйд нутгийнхан) хоорондоо гэр бүл болох нь элбэг байлаа. Өндөр уулсаар хүрээлэгдсэн Румыний Трансильвани цус сорогчдын өлгий нутаг хэмээн алдаршсан нь жирийн хэрэг биш ч байж магадгүй юм.

эх сурвалж: yoyo.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …