“Монгол газар”-ын захирал алтны магнат Ц.Мянганбаярыг мөнгөний хийгээд хүүхний тэнгэртэй эр гээд нэрлэчихсэн үнэнээс нэг их зөрөхгүй биз ээ. Дөрвөн ч гэргийн нүүр үзсэн төдийгүй нэр холбогдсон бүсгүйчүүд нь тоогоо алдсан Мянгаа захирал хамгийн сүүлд топ модель О.Пүрэвдуламыг бага хатнаараа сонгосон.
Компани нь дампуурлаа зарласнаас ч тэр үү, эс бөгөөс үнэхээр төлбөрийн чадваргүй болсондоо ч юм уу, Мянгаа захирал сүүлийн үед тун “томоотой” байгаа.
Харин түүний бага хатан Пүүжээ загварын ертөнцөд одтой гялалзаж яваа. Тэгвэл тэрбээр өчигдөр өөрийн охиныхоо зургийг анх удаа олонд дэлгэлээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
