Ая зохиогч Б.Ангирмааг урлагийнхан дундаа нэлээд өндөр шалгууртайн дээр чанга хатуу нэгэн гэдэг. Тэрбээр гурван өнгийн хослол болсон, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг нэгтгэсэн “Киви” хамтлагийг эх барьж, урлагт өөрийн гэсэн орон зайтай болгоод амжсан.
Хамтлагийн бүсгүйчүүд нөхөр дагаж, хүүхэд гаргаж, гүйгээд байхаар нь тэрбээр “Банана” нэртэй хөвгүүдийн хамтлаг өлгийдөн авлаа хэмээн тунирхаад ч амжсан. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл “Киви”-тэйгээ л зууралдаж буй.
Тэгвэл хамтлагийн гишүүдээ нөхөрт гарч, хүүхэд төрүүлэхээр нь “тэтгэвэрт нь суулгачихдаг” тэрбээр саяхны нэгэн тоглолтон дээр залуу дуучин Хишгээг онцлон “онилсон” юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Пянз дуугарч байгаа юм шиг сайхан дууллаа” хэмээн магтаж, тайзан дээр гарч ирэн баяр хүргэсэн.
Үүнээс үүдээд Б.Ангирмаа “Киви” хамтлагийнхаа дараагийн гишүүнийг сонгочихов уу даа хэмээн шуугилдаад эхэлжээ. Учир нь, тус хамтлагийн ази царайтай гишүүн Агий сүүлийн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг дагаж гүйгээд, уран бүтээлээ хойш тавих болсон билээ. Гэвч Агий жийгдэж, Хишгээ “Киви”-д бүл нэмэх үү, үгүй юу гэдгийг Б.Ангирмаа л мэдэх биз ээ.
www.mnews.mn