Оросын Оёдолчин Asya Kozina хуримын даашинзыг цаасаар бүтээжээ. Asya Kozina-гийн уран бүтээл нь Монгол үндэстний уламжлалт хувцас загвараас үлгэр авсан байна. Тэрээр монгол эртний уламжлалт хувцас өмсгөлийн хуучин зураг загварыг судалж шинжлэн, энгийн цагаан өнгийн цаасаар дэндүү өвөрмөц, нямбай, гайхалтай, этгээд сайхан хуримын ёслолын даашинзыг бүтээжээ. Өнөөдрийн Монгол хуримын хувцас өмсгөлийн ихэнх нь хурц гялгар өнгө болон угалз хээтэй байсан ч тэрээр цаасаар хуримын даашинз хийсэн нь өнгө будаг хүмүүсийн анхаарлыг ихэд татна гэдэгт итгэдгээс болсон байна.
эх сурвалж: undesten.mn