2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Архины хордлого:
8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 1-ны хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 332 хүн архины хордлогын улмаас хандаж, 45 (13.5%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 29 (8%)-иар буурсан байна.
Эх сурвалж: НЭМГ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх.
Дэлхий дахинд:
Эбола вирүст халдвар:
2015 оны 08 дугаар сарын 26-ны байдлаар дэлхийн 10 улсад 28110 хүн өвчилж, 11351 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней улсад 3 тохиолдол бүртгэгдэж, Сьерра-Леон улсад 7 дугаар сарын 19-өөс хойш хүний өвчний тохиолдол бүртгэгдээгүй байснаа 8 дугаар сарын 26-нд нэг хүн шинээр өвчилж, нас баржээ.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчлах