Инстаграмын шинэ “хатан хаан” Таялор Свифт

Таялор Свифт, Ким Кардашианаас олон инстаграм дагагчтай болсон байна.  Инстаграмын хатан хаан гэгддэг Ким Кардашиан 45,6 сая дагагчтай бөгөөд энэ лхагва гарагт Свифтийн инстаграм 45,7 сая дагагчтай болж Кардашианы амжилтыг эвдсэн байна. Сүүлийн үед гаргасан уран бутээл болгон нь амжилттай борлогдож, аялан тоглолтоор шүтэн бишрэгчидээ баярлуулж байгаа Таялор интернэт хэрэглэгчдийн дунд ихээхэн нэрд гараад байна. 25 настай дуучин бүсгүй Таялор саяхан “Wildest Dream” хэмээх шинэ уран бүтээл гаргасан билээ. Энэхүү уран бүтээлээс олсон ашигаа Америкийн Африкийн цэцэрлэгт хүрээлэнгийн байгууллалгад хандивлах ажээ. энэ мэтчилэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Таялор инстаграм хуудсандаа ихэнхдээ өөрийн муур, гал тогоо, найзуудынхаа зургийг нийтэлдэг байна.

o-TAYLOR-SWIFT-facebook

taylor-swift3

 

А.Уянга

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …