Нийслэлд газар өмчлүүлэх цахим бүртгэл өчигдөр өдрийн 12.00 цагт дуусгавар болсон билээ. Тэгвэл дөрөвдүгээр ээлжийн уг бүртгэлд 26 мянган иргэн сонгогдсон байна. Албаныхны мэдээлж буйгаар нийтдээ 147 мянган иргэн газар өмчлөхөөр хүсэлт ирүүлжээ. Эдгээр иргэдээс 26 мянга нь сонгогдсон гэсэн үг юм.
Газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн хувьд маргаашнаас сонгосон байршлынхаа харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар өмчлөх эрхээ баталгаажуулах аж. Баянзүрх, Хан Уул дүүрэгт сонгогдсон иргэд харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны газрын байранд очно. Харин Сонгинохайрхан дүүргийн байршилд сонгогдсон иргэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд 27 дугаар хорооны байранд очиж сонгогдсон эрхээ баталгаажуулна гэдгийг сануулъя.
www.news.mn