Өмгөөлөгч нар шүүхийг үл хүндэтгэлээ

527-1434504459olloo_mn_1409619860_baasandorjЛ.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд  2015 оны 09 сарын 10-ны өдрийн 10,00 цагаас эхэлсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасандорж, Л. Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна, хүсэлтээ бичгээр гаргана гэснээр шүүх хуралдааныг орхин гарсан байна. Тэд хүсэлтээ бичгээр ч гаргаагүй байна.

 Өмгөөлөгч нар  шүүх хуралдааныг 11.10 цагт орхин гарч  одоо хүртэл шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч болон бусад оролцогчдыг хүлээлгэн таван цаг гаруй хугацаанд алга болж, шүүн таслах ажиллагааг саатуулсаар байна. Ийнхүү өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн үл хүндэтгэж, мэргэжлийн ёс зүйгээ ноцтой зөрчиж байгаад харамсаж байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах ажилтан мэдээлэв.

Ugluu-logo20156

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …