Өргөн нүүрийг нарийхан харагдуулах аргууд

0ba61a598f4844c94a29ab03b28de300188b903eНүүр будалтаар нүүрийг жижиг, нарийхан харагдуулах аргуудыг танд хүргэж байна.

1. Зөв гэрэл сүүдэр

Гэрэл сүүдрийн зөв тохируулга нүүрэнд ямар их ач холбогдолтойг зарим хүмүүс тэр бүр мэддэггүй. Өөрийн арьсны өнгөөс нэг юмуу хоёр өнгө бараан хуурай хацар өнгөлөгч ашиглаарай. Мөн өөрийн арьсны өнгөнөөс нэг юм уу хоёр өнгө цайвар гэрэл тавигч ашиглан шанаа, хамар, эрүү, дух орчмоо сүүдэрлэнэ. Зориулалтын сайн чанарын нүүрний багс ашиглахыг зөвлөж байна.

2. Тосон будаг ашиглахаас татгалзаж, хуурай будаг ашиглаарай

Тосон гэрэл сүүдэр тавигч ашиглахаас та татгалзаж, хуурай нунтаг будаг түлхүү ашиглах нь зүйтэй. Ингэхдээ та өөрт зохих өнгийг анхааралтай сонгож, нарийн ширхэгтэй, чанарлаг багсаар арьсныхаа өнгөнд жигд уусгаж будаарай. Гэрэл сүүдрийг чамархай, шанаа хэсгүүдэд тавина.

3. Өтгөн хөмсөг 

Сонин сонсогдож болох ч, хүний хөмсөг нарийхан байх тусмаа нүүрний овор хэмжээ их харагддаг тул хөмсгөө өтгөн байлгах, өтгөн харагдуулж будахад анхаарах нь зохилтой. Ийм учраас хэт нарийсгаж засахаас зайлсхийгээрэй.

4. Мууран нүд 

Хурц өнцөг үүсгэж, смоки будсан мууран будалт нь олон талын ашигтай. Нүдийг том, тачаангуй харагдуулахаас гадна нүүрийн ерөнхий хэмжээг жижигсгэж харагдуулдаг.

5. Нүүрний төв хэсгийн гэрэл сүүдэр 

Хэрвээ та дугуй, бөөрөнхий царайтай учраас нүүрээ нарийхан харагдуулахыг хүсэж байвал нүүрэндээ дээрээс доош чиглэлтэй гэрэл сүүдэр тавиарай. Ингэхийн тулд та духнаасаа эхлэн, хамрын үзүүр хүртлээ сүүдэр тавина. Мөн эрүүнийхээ төв хэсэгт гэрэл сүүдрээ тавина. Маш хянуур болгоожтой хандах хэрэгтэй шүү. Үр дүнд нь таны нүүрний гол хэсэг илүү тодорч харагдан, нүүр урт нарийхан харагдах болно.

Contouring-makeup-10

6. Нүдний будалтандаа гол анхаарлаа хандуулаарай 

Нүүр будалтын гол цөм хэсэг бол нүд. Та хичнээн гэрэл сүүдэр тавиад нүдээ зөв, том харагдуулж будахгүй бол ямар ч нэмэргүй гэдгийг сайтар анхаараарай. Нүдээ маш гоёмсог хүрээл, контор, тень ашигла. Таны нүүрны төрх тэр чигтээ сэргэх болно.

How-to-do-makeup-contouring-and-highlightingwww.hiub.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …