Сингапурт болж байгаа сонгуульд эрх баригч Ардын Үйл Ажиллагааны нам ялах төлөвтэй байна. Гэхдээ түүхэнд анх удаа сөрөг хүчний намын нэр дэвшигчид бүх тойрогт өрсөлдөж байгаа бөгөөд ингэснээр олон суудал авах боломж бүрдэж байгаа аж. Мөн Ерөнхий сайдын эцэг, Ардын Үйл Ажиллагааны намыг үндэслэгч, төрийн эрхийг олон жил барьсан удирдагч Ли Куан Евыг нас барснаас хойш анх удаа сонгууль болж байгаа юм.
1965 онд Сингапур улс тусгаар тогтносноос хойш одоогийн эрх баригч нам бүх сонгуульд ялалт байгуулж байсан билээ. Энэхүү нам нь хүн ам ихтэй, хурдацтай хөгжиж байгаа Сингапурийн төрийн эрхийг хатуу чанга барьсаар ирсэн юм. Гэсэн хэдий ч цагаачлал, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг зохицуулах тал дээр сулхан ажилладаг байна. Намын хамгийн гол өрсөлдөгч нь өнгөрсөн оны сонгуульд 87 суудлаас 7 суудлыг нь авч чадсан Ажилчны Нам ажээ.
А.Уянга