Өнөөдөр болох үйл явдлууд /IX.17/

48369dfff13128edbig09:00 цагт: Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган Монгол-Японы төвд эхэлнэ.

10:00 цагт: “Их хотын барилга 2015” үзэсгэлэн МҮЭСТО-нд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд: Шинэ орон сууц, ББСБ, Барилгын туслах материалын худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс оролцож тууз хайчлах үйл ажиллагаа болно.

10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд амралт аялал жуулчлалын газарт хийгдсэн хяналт шалгалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан асуудлуудаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 91887887

10:00 цагт: Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордоны “В” танхимд СХД-ийнхээ ахмадын төлөөллийг хүлээн авч уулзаж ахмадуудад тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэнэ.

10:00 цагт:  Тогтвортой амьжиргаа төслийн нээлт Улаанбаатар зочид буудлын 6 давхарт Хөх асар хурлын танхимд болно. Монголын Засгийн газар, Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Тогтвортой амьжиргаа” төслийн гуравдугаар үе шатыг эхлүүлж байна. Нийт 34.1 сая ам.долларын санхүүжилттэй Тогтвортой амьжиргаа III төслийн үр шимийг орон нутийн иргэд хүртэнэ. Холбогдох утас: 94040500

10:00-16:00 цагт: Сүжингранд зочид буудлын хурлын танхимд “Баянзүрх түншлэл 2015” бизнес форум  болно. Уг форумаар нийслэлийн дүүргүүдэд бизнес эрхэлж байгаа бизнесмэн, хувийн хэвшлийнхэний тулгамдсан асуудал, хөгжлийн асуудал зэрэг анхаарал татсан асуудлаар илтгэл, ярилцлага, хэлэлцүүлэг, бас гадаадын орнуудын зочдын илтгэл, ярилцлага зэрэг олон сонирхолтой үйл явдал болох юм байна. Та бүхэн маань 99008498, 99810808 дугаараас тодруулах зүйлээ лавлана уу

11:00 цагт: Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Улсын 2 дугаар зөвлөгөөний талаар ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд хэвлэлийн бага хурал болно. Утас: 99072224

11:00 цагт: “Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” онол практикийн 10 дахь хурал Налайх хотод болно. Сэтгүүлчдэд зориулсан автобус 07.30 цагт МХЕГ-ын үүднээс автобус явна. Утас: 919898908

11:40 цагт: Драмын театрын өмнө байрлах Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. МАН-ын удирдлагууд оролцоно. Утас: 77444184

11:40 цагт: “Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг” дэмжих эсэх санал асуулгыг Чингисийн талбайд явуулна. Утас: 99113439

12:00 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай эрүүл мэнд эмнэлгийн асуудлаар уулзаж, тодорхой саналууд хүргэнэ. Арга хэмжээ Эрүүл мэнд, спортын сайдын өрөөнд болно.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …