Трамп “Дэлхийн гоо бүсгүй”-г худалдав

bb255717d444b823greatБНН-аас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп “Дэлхийн гоо бүсгүй” уралдааныг явуулах эрхийг эзэмшдэг Miss Universe Organization пүүсийг худалдахаар болжээ. Худалдан авагч нь WME-IMG гэдэг маркетингийн компани юм. Гэрээний үнийн дүн нууцлагдаж байгаа аж.

Энэ шийдвэрийг Трамп NBC Universal компаниас 51 хувийн багцыг нь худалдаж авсанаас нэг долоо хоногийн дараа гаргасан байна.

Дээр нь Трамп Америкийн телевизийн “Шавь” шоуг хөтлөхөө болих гэнэ. Түүний оронд Калифорни мужийн амбан захирагч асан жүжигчин Арнольд Шварценеггер ажиллах болно.

 

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …