Дүрвэгсэд Хорват руу цувж эхэллээ

1442543309_1442478639430_728

Дүрвэгсэд Хорват руу цувж эхэллээ. Учир нь Унгарын хил орчимд цагдаа болон цэргийнхэн тэднийг зогсоохын тулд нулимс асгаруулагч, усан буу зэргийг ашиглаж эхэлсэн байна. Хорват руу эхний байдлаар 5650 цагаач дүрвэж ирсэн байгаа бөгөөд эрх баригчид тэднийг нийслэл Загребын дүрвэгсдийн хуаран руу аваачихын тулд галт тэрэг, автобус гаргаж өгсөн байна. Эрх баригчид дүрвэгсдийг оршин суух нөхцөлөөр хангахын тулд тэдэнтэй хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч Сирээс дахин дүрвэгчид ирэх болвол тэд өөр арга хэмжээ авах тал дээр ч мөн ажиллаж байгаа гэнэ. Унгарын талаас өөрийн өмнөд хилийг хаагаад байгаа бөгөөд ингэснээр дүрвэгсэд Европ руу очихын тулд арай урт хэцүү замыг сонгох шаардлагатай болоод байгаа юм. Унгарын талаас хилээ хаасан тухай мэдэгдэхдээ ” Маш олон дүрвэгсэд Сирээс ирж байна. Бид тэднийг тогтоох аргагүй болоод байна” гэжээ. Унгар хилээ хааснаас болж дүрвэгсэд хилийн хаалгыг эвдэн бослого гаргаж байгаа бөгөөд энэ нь маш их аюулыг дагуулж байгаа аж. Европын холбооны ерөнхийлөгч Дональд Туск шилжилт хөдөлгөөний талаар ирэх Лхагва гаригт Европын холбооны удирдлагуудыг дуудан ээлжит бус хурал хийхээр талавлаж байгаагаа мэдэглээ. Одоогийн байдлаар 120 мянга гаруй дүрвэгчид 28 оронд улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргасан байгаа юм байна

1442543291_1442481480978_404Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …