Донорын төвийн хүлээлгийн танхимыг долоон сая төгрөгөөр тохижуулав

02_2_500x500

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-аас санаачилж өрнүүлсэн “Сайн үйлсийнаян” гурав дахь жилдээ үргэлжиж байна. Уг аяны хүрээнд тус сум орон нутагтаа ажиллаж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтарч олон бүтээлч ажлыг хийсэн юм.

Энэ удаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Донорын төв”-д “Амьдрал бэлэглэсэн донор танд баярлалаа” уриан дор шаардлагатай зарим аппарат, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил гардуулж заалыг нь бүрэн тохижуулж хүлээлгэж өглөө. Үүнд төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй бөгөөд тус аймагт ажилладаг сүм, хийд шашны байгууллагууд болон “Дезерет” Олон улсын байгууллагынхан нийт долоон сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь энэ юм.

Эх сурвалж: info.mn

Санал болгох мэдээ

Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. …