Бохир агаар ДОХ, хумхаагаас ч хүчтэй

b9d2b1a4923573edgreatАгаарын бохирдол жил бүр дэлхий даяар гурван сая гаруй хүний амийг авч оддог байна. Удахгүй энэ тоо хоёр дахин нэмэгдэж мэдэх юм. Ийм дүгнэлтэд Герман, Кипр, Саудын Араб, Харвардын их сургуулийн эрдэмтэд хүрчээ.
Олон улсын эрдэмтдийн баг агаарын бохирдлоос болж нас баралт ямархуу байдаг талаар нарийвчилсан шинжилгээ явуулсан аж. Хэрэв цаашдаа энэ маягаараа үргэлжилвэл 2050 он гэхэд жил бүр 6.6 сая хүн агаарын бохирдлоос болж өөд болох магадлалтай гэнэ. Өдгөө энэ тоо 3.3 сая байгаа билээ. Агаарын бохирдлоос болж ДОХ, хумхаа зэрэг өвчнүүдээс үүдэн нас бардаг хүмүүсээс илүү тооны хүн амиа алддаг аж.
Манай өмнөд хөрш БНХАУ-д л гэхэд жил бүр 1.4 сая хүн таалал төгсөж байгаа юм. Энэтхэгт 645 мянга, Пакистанд 110 мянган хүн бохир агаараас болж нас бардаг гэнэ. Харин АНУ-д жил бүр 55 мянган хүн энэ шалтгаанаар өөд болдог байна.
Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …