Солонгост, Монгол оюутан биеэ үнэлсэн хэргээр саатуулагджээ

article.jpg Спорт массаж хийдэг газруудад ажиллагч бүсгүйчүүд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр  биеэ үнэлж байна гэсэн  олон тооны  мэдээллийн дагуу Сөүл хотын Цагдаагийн төв газраас , өнгөрсөн 6 сарын 10-наас 7 сарын 10-ны өдрүүдэд  спорт массаж хийдэг газруудад эрчимтэй шалгалт хийсэн ажээ.

 Энэхүү шалгалын үеэр тус улсад суралцахаар ирсэн боловч спорт массажны газарт өдрийн 60 мянган воноор  ажиллан биеэ үнэлдэг байсан Монгол оюутан бүсгүй А-г (28) саатууллаа гэж өнөөдөр Сөүл хотын Дунгчаг цагдаагийн хазраас мэдээллээ. Тэрээр Монгол улсын Улаанбаатар их сургуулийг төгсч 2007 онд  Сөүл хотын нэгэн дээд сургуульд Солонгос хэлээр  Мастерийн зэрэг хамгаалахаар ирж одоог хүртэл суралцаж байгаа  нэгэн ажээ. Гэр орноос нь амьжиргааны мөнгө явуулахаа больсон тул их мөнгө амалсны дагуу спорт массажны  газарт ажиллан биеэ  үнэлж байсандаа харамсаж байна гэж хэлсэн түүнийг  шинэ хуулийн дагуу,  биеэ үнэлсэн хэргээр саатуулж эх оронд нь албадан буцаах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа  юм байна.

 Солонгос улсад гадаадын 150 мянган оюутан суралцаж байгаа өнөө үед багагүй  оюутнуудад  хялбар аргаар амьжиргааны мөнгө олохоор буруу замд ордог хэдий ч өөрийн шударга хөдөлмөрөөр ажил хийдэг оюутнууд ч  ихээхэн байдаг ажээ. Тухайлбал  дээрх биеэ үнэлэгч Монгол бүсгүйтэй нутаг нэгт оюутан Т (28) л гэхэд хичээлийн бус  цагаар өдөртөө 7 цаг орчим шөнийн дэлгүүрт ажиллан амьжиргааны мөнгөө олдог гэсэн  байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …