Хөгшрөхийг үл хүсэгчийн баримтлах 10 зарчим

e3967de8c49d0aa5bigЭрт, орой хэзээ нэгэн цагт хүн бүр л залуу байдлаа хэрхэн хадгалах билээ гэсэн асуудалтай тулгардаг. Энэ асуултын хариуг олон улсын эмч, сэтгэл судлаач, зөв хооллогчдын бүлэг олжээ.
Тэд зөв амьдрах үндсэн дээр тулгуурлан залуу байдлаа хадгалах 10 үндсэн зарчмыг боловсруулсан байна.
Цадталаа бүү хоолло.
Насандаа тохирсон хоол, хүнс хэрэглэ. 30 настай эмэгтэй элэг, самрыг хүнсэндээ тогтмол хэрэглэвэл анхны үрчлээ хожуу илэрнэ. 40-50 настай хүмүүс кальци, магни түлхүү хэрэглээрэй. Энэ нь яс болон зүрхэнд тустай. Мөн 50 гарсан хүмүүс загасаар хоолловол зүрх, судасны өвчнөөс дархлаажина.
Хөдөлмөр бол зөв амьдрах чухал элемент.
Өөртөө тохирох ямар нэгэн хөдөлмөр эрхэл.
Зарим ажил, мэргэжил хүнийг залуу байлгадаг гэж нийгэм судлаачид үздэг. Жишээ нь, философич, зураач, лам зэрэг.
Ганцаараа байж болохгүй.
Хайр энхрийлэл бол хөгшрөлтийн эсрэг том зэвсэг. Хайрлаж, дурласан хүний бие махбодид аз жаргалын даавар буюу эндорфин ялгарч байдаг. Уг даавар нь дархлааны системийг бэхжүүлдэг байна.
Ямар ч үед өөрийн гэсэн байр сууриа илэрхийл.
Тодорхой хэмжээний мэдлэгтэй, үзэл бодолтой хүн урсгалаар явдаг хүмүүсээс хэд дахин өөдрөг байдаг бөгөөд сэтгэл хямрах үзэгдэлд бага өртдөг.
Байнга хөдөлж бай.
 Өдөрт ядаж найман минут биеийн тамирын дасгал хийх нь таны амьдралыг уртасгана.
Сэрүүн өрөөнд унтаж бай.
17-18 градусын температурт унтдаг хүн залуугаараа байдаг нь туршилтаар нотлогджээ. Учир нь, бие махбодийн бодисын солилцоо хүрээлэн буй орчны температураас хамааралтай байдаг.
Өөрөөрөө бахархаж, өөрийгөө магт.
Уур омогтоо захирагдаж болохгүй. Уур омгоор бүхнийг шийдэх гэж зүтгэдэг хүмүүс өөрийгөө хэдэн насаар хөгшрүүлээд зогсохгүй элдэв өвчинд өртөмхий болдог.
Уураг тархиа ажиллуул
Yгийн сүлжээ таах, оюун ухаан шаардсан тоглоом тоглох, гадаад хэл сурах гэх мэт. Тоо бодохдоо хүртэл тооны машинаар бус цээжээрээ бодож байгаарай
 Deed Setgel хуудас

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …