Английн Камбрия гүнлигийн Эгремонт гэдэг газар нүүр амаа сонин болгодог хүмүүсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Үзэшгүй муухай царайтнуудын дэлхийн аварга болохын тулд оролцогчид зүсэн зүйлийн арга хэрэглэв. Энэ оны тэмцээн тун ч сонин үр дүнтэйгээр дуусгавар болсон аж.
Овоо гарууд уг тэмцээний 16 удаагийн аваргыг давж гарсан байна. Эрчүүдийн аваргаар сонин хачин царай гаргаж амьд домог болсон Томми Маттинсоныг ардаа орхин Гордон Блэклок гэдэг нөхөр тодорчээ. Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд хоёр жил дараалан Клэр Спеддинг гэдэг бүсгүй аваргалав.
Энэ тэмцээн аль 13-р зуунаас хойш зохиогддог болжээ. Оролцогчид нүүр амаа будаж болохгүй.
Эх сурвалж: wikimon.mn