Гэрээр боловсрол эзэмшсэн алдартнууд

94dfeb17bc777edc143c28d8a9ba9b5c

Хүүхдэдээ гэрээр боловсрол олгох явдал түгээмэл болжээ. Тухайлбал АНУ, Австрали, Англи, Канад, Унгар, Япон, Кени зэрэг оронд гэрээр боловсрол олгох явдал жилд 15% – 20% – аар нэмэгддэг байна.

АНУ – ын хувьд л гэхэд 2 сая хүүхэд гэрээр боловсрол эзэмшдэг ажээ. Танхимд биш гэртээ хичээллэж эцэг эх эсвэл цагийн багшаас мэдлэг олж авсан олон алдартан бий.

Тэдгээрт Albert Einstein (1879 – 1955), Alexander Graham Bell (1847 – 1922), J. R. R. Tolkien (1892 – 1973), Benjamin Franklin (1706 – 1790), Theodore Roosevelt (1858 – 1919) – ээс эхлээд кантри дуучин Taylor Swift, жүжигчин Ema Watson нарын олон алдартныг нэрлэж болно.

a94020e04944a9d2f02d647b851f7e7e

Английн нэрт жүжигчин, кино найруулагч Charlie Chaplin – ийн амьдралын замнал тийм ч дардан байгаагүй. 5 настайгаасаа тайз дэлгэцийн урлагтай амьдралаа холбосон тэрээр 13 насандаа ямар ч сургуульд сурч боловсрол эзэмшээгүй байжээ. Хэдий тийм ч жүжигчин болох хүсэл мөрөөдлөө орхиогүйн зэрэгцээ кино урлагтай холбоотой олон ном зохиол уншиж бүтээлийнхээ санааг гаргахын зэрэгцээ хөгжмийн зохиолыг нь бичиж найруулдаг байсан юм.

8353998725a4d93fe2f70e32d6fbda0f

Италийн эрдэмтэн, зураач, уран барималч, архитектор, хөгжимчин, математикч, инженер, зохион бүтээгч, хүн судлаач, геологич, зохиолч гээд салбар салбарын мэдлэгээр тархиа цэнэглэсэн Leonardo da Vinci 15 настайдаа уншиж бичиж сурчээ. Нөр их хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр олон гайхалтай бүтээл туурвиснаас шинжлэх ухаан, хүн судлал болон инженерчлэлийн судалгааны бүтээлүүд ихээхэн нэр хүндтэй байдаг.

7c6969f7c6edfbbc0aaa9cbe65531eb2

Хөгжимчин, багш мэргэжилтэй Mozart – ийн эцэг Leopold хүүгээ багаас нь хөгжмийн боловсролтой болгосон юм. Тэрээр эцгийгээ дагаж Европын орнуудаар аялан тоглолтыг нь үзэхийн зэрэгцээ суут хөгжмийн зохиолчдоос суралцсаар иржээ. Хүүгийнхээ хосгүй авьяасыг багаас нь хөгжүүлж хөгжмийн онол, хэлний мэдлэгийг эцэг нь гэрээр олгосон гэдэг.

953f6d3d8f9dce8dc9062c6d500ac95c

Ах дүү Wright нар бол АНУ-ын нэрт зохион бүтээгч нар билээ. 1903 онд дэлхийн анхны онгоцыг бүтээсэн ахан дүүс нэг нь бага харин нөгөө нь ахлах сургуулиа орхиж хэвлэлийн үйлдвэр болон засварын төв ажиллуулж ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. Онол дадлагын мэдлэгийг харилцан бие биенээсээ болон гэрээр суралцаж эзэмшсэн ахан дүүс аливааг хамтын хүчээр бүтээхийн эе эвийг гүнээ ухамсарласан байсан юм.

7608b563abd920610430adabbfcd5482

WikiLeaks website – ийг үүсгэн байгуулагч, hacker Julian Assange эцэг эхийнхээ тогтворгүй харилцааны улмаас 14 нас хүртлээ бараг 30 орчим нүүдэл суудал хийж очсон газар бүрийнхээ сургуульд тогтдоггүй байсан гэнэ. Тиймээс гэрээр боловсрол эзэмшсэн бөгөөд элсэн орсон хоёр ч их сургуулиа дүүргээгүй юм. Гэвч тэрээр юу хүсч хаана хүрэхийг тэмүүлж байгаагаа нарийн мэдэрч түүндээ ч тууштай зүтгэснээр өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.

5c9db0a404c9290abe99c0dac8ef1b84

Дэлхийн хамгийн залуу профессор гэгддэг Erik Demaine компьютерийн шинжлэх ухааны профессор юм. Бага насаа эцгийнхээ хамт АНУ – аар аялж өнгөрөөсөн тэрээр гэрээр боловсрол эзэмшиж 12 настайдаа коллежид элсэн суралцсан ба 14 настайдаа Бакалаврын зэргээ хамгаалжээ. Erik технологиос гадна оригами сонирхдог бөгөөд хэрхэн хийх аргачлалыг нь онол математикийн ухаантай хослуулсан олон бүтээл туурвижээ.

f91b815c50bc4c10700a2fb0dcafe8bc

Гэрээр боловсрол эзэмшсэн олон тамирчин байдаг. Тухайлбал эгч дүү теннисчин Venus Williams, Serena Williams, сагсан бөмбөгчин Blake Griffin болон уралдааны нисэгч Joey Logano нар юм. Тэдгээрээс Bethany Hamilton хэмээх гайхалтай surfer эмэгтэйг онцолъё. Гэрээр боловсрол эзэмшсэн тэрээр 13 настайдаа махчин загасанд хазуулж нэг гаргүй болсон ч surfing – ийн спортоо орхилгүй бэрх сорилтыг давсаар яваа хүчирхэг эмэгтэй билээ.

3078bbca613f9895dae21e1cde2a84c4

Английн зохиолч Agatha Cristie – гийн ээж нь хүүхэд 8 нас хүртлээ уншиж бичиж сурах төлөвшилгүй байдаг гэж үздэг байжээ. Гэвч тэрээр 4 настайдаа бие даан уншиж бичиж сурсан бөгөөд сургуульд сураагүйдээ мэдлэггүй болж хүмүүжээгүй юм. Эцэг нь төрөл бүрийн үлгэр, туужаар дамжуулан тоо заахаас гадна Агата төгөлдөр хуурыг чадварлаг эзэмшчээ. Тэрээр бүх цаг үеийн хамгийн олон ном бүтээл борлуулсан шилдэг зохиолч болж Гиннессийн номд орсон байна.

9452e9391d7da2064ce6b49f44d31c3f

Боолчлолыг халж эрх чөлөөг тунхагласан АНУ – ын XVI дахь төрийн тэргүүн Abraham Lincoln сургуульд 18 сар л сурчээ. Kentucky – гийн хөл гишгэх зайгүй жижигхэн байшинд өссөн тэрээр хойд эх Sarah Bush Johnston – оор гэртээ болон номын санд сууж хичээл заалгадаг байсан юм. Мөн бадарчин нараас номын дуу сонсдог байсан ч тэд нар нь оромдоод өнгөрдөг байсан учраас өөрөө өөрийгөө эрдмийн их аянд хөтөлсөн гэдэг.

0941c3a04bd8531f7cb1bc2e0ffbc7b3

АНУ – ын архитектор, дизайнер, зохиолч, багш Frank Lloyd Wright 1000 гаруй барилгын архитектурыг хийж гүйцэтгэжээ. АНУ болон Европын орнуудаар маш олон илтгэл, лекц уншиж байсан тэрээр барилга, архитектурын мэдлэгээ гэрээр суралцаж эзэмшсэн юм. Хэдийгээр хэд хэдэн сургуульд элсэн орсон ч төгссөн гэсэн ганц ч баримт байдаггүй бөгөөд эх орныхоо нэрийг дуурсгасан барилга архитектурын арга ухааныг бие даан суралцаж эзэмшчээ.

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …