Анжелина бүсгүй 2002 онд үрчилж авсан хүүгээ зураг авалтын талбай дээр туслахаараа ажиллуулна. Мэддокс хүү Кампучи Улсаас гаралтай нэгэн билээ. Удахгүй тэр 14 нас хүрэх учраас хаанаас гаралтай, хэн гэдгээ ойлгох нь чухал гэнэ.
Энэ талаар Жоли “Одоо бид түүний эх орны тухай өгүүлэх киноны зураг авалтад бэлтгэж байна. Тэр бидний хүү ч Кампучийн хүү юм. Би түүний ард түмний түүхийг аль болох бодитойгоор өгүүлэхийг хүсэж байна. Харин тэр нутаг нэгтнүүдийнхээ эрэлхэг зориг, чадлын тухай өгүүлэх боломжоор хангагдана” хэмээн ярьжээ.