Дубай хотын ханхүү, өдгөө 34 настай байсан Рашид Бин Мохаммед Бин Аль Мактоум зүрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Яаралтай дуудлага хүлээн авсан эмч нарыг ирэхэд түүний зүрх аль хэдийнэ зогссон байсан аж. Дубай хотын удирдлага болон ард иргэд гашуудан харамсаж, хот даяар гашуудал зарласан талаар эх сурвалжууд мэдээллээ. Арабын Нэгдсэн Эмират улсын цагдаагийн газраас түүний үхэлд гадны ямар нэгэн нөлөө байхгүй гэж мэдэгдсэн ба зүрх нь үе, үе хатгаж өвддөг байсныг эмч нар баталсан гэнэ.
Ханхүүг энэ долоо хоногийн бямба гарагт оршуулах аж. Мөн гашуудлын өдөр зарлан хотод ямар нэг үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ зохиохыг хориглосон шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: www.assa.mn