Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга

Орчин үеийн архитектурын хөгжил дээшээ буюу хүн төрөлхтнийг огторгуй сансарт хүргэх хүсэлтэй мэт тэнгэр өөд баганадсаар байна. Ирээдүй хаяанд ирснийг гэрчлэх мэт өнөөдөр баригдаж байгаа барилгууд сүндэрлэсээр..
Хатан хааны цамхаг
XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-02

Хатан хааны цамхаг нь дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурж Халиф”-аас давах юм. Уг цамхаг бараг 1 км-ийн өндөртэй, Саудын Араб-д баригдаж байна. Энд оффисийн талбай, зочид буудал, огторгуй сансрын ордон, тансаг зэрэглэлийн орон сууц болон дэлхийн хамгийн өндөр террас байх юм. Барилгын албан ёсны ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн бөгөөд 2019 онд дуусахаар төлөвлөжээ.

Шанхайн цамхаг
XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-03

121 давхар Шанхайн цамхагийн барилгын ажлыг 1993 онд эхлүүлсэн бөгөөд энэ оны эхэнд дууссан, өнөөдөр дотор засал чимэглэлийг гүйцэтгэж байна. Хулгайгаар хамгийн дээд давхараас хоёр Орос залуу зургийг нь авч сошиал сувгаар тавьж олны анхаарлыг хандуулаад авчээ.

Dubai Perl

XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-04

Хамгийн том худалдааны төв болон дэлхийн хамгийн өндөр барилга барих төслийг хэрэгжүүлэхээс гадна Дубайд тансаг зэрэглэлийн орон сууц байх ёстой гэж шийджээ. Нийт 4 цамхагаас бүрдэх энэхүү байгууламж нь хоорондоо гүүрээр холбогдохоос гадна 1800 хүний суудалтай дээд зэрэглэлийн театр ажиллах аж.

Agora Garden

XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-13

Байгаль эхтэй хамгийн ойр байрлах хүний гараар боссон анхны барилга байгууламж 2016 онд баригдаж дуусна. 20 давхар барилга бүхий л утгаараа ногоон байна: давхар болгоны тагт ногоон байгууламжтай, нарны гэрлийг ашиглах, борооны усыг хуримтлуулж усны нөөцийг ашиглах системтэй.

World One
XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-05

Дэлхийн хамгийн өндөр орон сууцны барилгад тооцогдох 117 давхар World One Мумбайд сүндэрлэнэ. 4 өрөөтэй 300 тансаг зэрэглэлийн байранд Энэтхэгийн баячууд суух бөгөөд дизайныг Жоржио Армани студиэс гаргажээ.

Хаан Абдаллын нефтийн судалгааны төв (KARSARC)

XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-06

Олон үндэсний судалгааны төв гэхээсээ илүү Жеймс Бондын киноны хорон муу санаатны үүр гэж хэлэхээр энэхүү барилга Саудын Араб-д баригдаж байна. Этгээд дизайныг алдартай архитекторч Захи Хадид гаргажээ.

Чуннань төв, Сужоу

XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-07

730 метр өндөр барилгын ажил саяхан эхэлсэн бөгөөд маш урт зам туулна даа. Төслийг хэрэгжүүлэхийн тулд 4,5 тэрбум доллар шаардлагатай, 2020 онд дуусгахаар ажиллаж байна. Хятадын хамгийн өндөр барилга, дэлхийд 3-т тооцогдох юм.

Lotte World Tower

XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-08

2016 онд дуусгахаар барьж буй Сөүлийн өндөр барилгын нэг болох цамхаг нь 556 метр болно. Дэлгүүр, оффис, орон сууц, зочид буудал болон үзвэрийн газрууд байрлах юм.

“Даван” уулын спортын амралтын газар

XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-10

Хятадад нээгдэх энэхүү амралтын газар 2016 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ. 170 метр үргэлжлэх уулын спортын амралтын газарт “мөсөн ертөнцийн гайхамшигт газар” болж цанын комплекс, аквапарк, дүүжин цэцэрлэгт хүрээлэн гээд үзэж сонирхох газар олон байна.

«Сонжанг» зочид буудал
XopoM.com-Яг-одоо-баригдаж-байгаа-хамгийн-сонирхол-татахуйц-10-барилга-11

Том нуур, хадан хясаа дунд байрлах зочид буудал – Хятадын бас нэгэн амралтын газар. “Даванг” амралтын газартай адил хад чулуун дунд баригдах тул байгалийн хүрхрээ байшингийн дундуур урсах болно. Барилгын доод давхарт байрлавал таны дээрээс хүрхрээ хүржигнэн унах мэт болно.

Эх сурвалж: xopom.com

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …