Месси тоглолтон дээрээс шууд эмнэлэгт хүргэгджээ

08bc687f-482c-49d9-b49d-318918d173a9 (1)“Барселона” багийн довтлогч Месси “Лас Пальмас” багтай хийсэн тоглолтонд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хөлбөмбөгчний зүүн өвдөгний шөрмөс тасарсан гэнэ.

Энэ тухай «Барселона» багийн албан ёсны Twitter-т мэдээлсэн байна. Энэхүү гэмтлээс болж Месси найман долоо хоног талбайд гарч чадахгүй гэнэ.

Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн тоглолтуудаас гадна Испаний лигийн тоглолтуудад ч багтаа тусалж чадахгүй болоод байна.

Аргентин залуу бямба гариг буюу энэ сарын 26-нд болсон Испанийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтын гурав дахь минутад өрсөлдөгчтэйгээ мөргөлджээ.

Үүнээс 10 минутын дараа Месси талбайг орхисон байна. Уг тоглолтонд “Барселона” өрсөлдөгчөө 2:1-ээр хожсон юм.

М.Баяр

www.gereg.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …