9911, 8811-тэй дугаарыг эздийг дарамталж мөнгө нэхдэг охинд ял оноов

yshka_big9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталж, мөнгө нэхдэг байсан 25 настай эмэгтэй Б-г өнгөрсөн нэгдүгээр сард цагдаагийн байгууллагаас саатуулсан. Тэрбээр 9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн утсанд “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн утгатай мессеж илгээдэг байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс охинд баривчлах ял оноосон байна. Болсон явдлыг сануулбал, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр иргэн Н-ийн 8811”””” дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессеж илгээж, харилцан мессеж бичиж, утсаар ярилцжээ.

эх сурвалж: nuudel.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …