Роналду Мессиг ардаа орхив

69cb737ccf8614fegreat
“Реал”-ын довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хэсгийн ээлжит тоглолтыг “Мальме” багтай хийхэд дубльджээ. Түүний баг 2:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулав.

Ийнхүү Португалийн шигшээ багийн ахлагч залуу тус тэмцээнд өөрийн 22 дахь дублиэ хийснээр “Барселона”-гийн довтлогч Лионель Мессиг ардаа орхижээ. Месси 21 дубльтэй яваа юм. Гуравт, Рауль 14 дубльтэйгээр бичигдсэн аж.

Филиппо Инзаги 12 дубль, Рууд ван Нистелрой 11 дубль, Тьерри Анри 10 дубль, Златан Ибрагимович болон Карим Бензема нар тус бүр 10 дубль хийжээ. Роналдугийн оруулсан эхний гоол тамирчны замнал дахь 500 дахь гоол нь, “Реал”-ын бүрэлдэхүүнд багтаж хийсэн 323 дахь бөмбөг нь болсноор багийнхаа шилдэг мэргэн бууч асан Раулийн амжилттай эн зэрэгцсэн аж.

a349b70c26393126great
Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …