Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909:00 цагт: Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал Төрийн ордонд эхэлнэ.


10:00 цагт: Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглалын үнэлгээний дүнг танилцуулна


11:00 цагт: Ардчиллын удирдагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.


11:00 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайдтай боловсролын талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг гарын үсэг зурна./БСШУЯ-НЫ 401 тоотод болно/


12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Авто худалдааны цогцолбор 2015 оны 10 дугаар сарын 04-нд нээлтээ хийх талаар Авто худалдааны цогцолбор, Авто тээврийн үндэсний төв, арилжаанын банк, татвар, даатгалын байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.


12:00 цагт: МХАҮТанхимд “Ногоон Барилга” үзэсгэлэн яармагийн нээлт болно. Зохион байгуулагчид: “Каритас Чех Репаблик” Олон Улсын байгууллага, БОНХАЖЯ, Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв. “Ногоон Барилга” үзэсгэлэн яармагт “Ногоон” үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудыг үнэ төлбөргүй хамруулж, олон нийтэд таниулан сурталчлах, иргэдэд ногоон барилга, технологийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явагдах юм. Монгол Улсын ногоон бүтээн байгуулалтаа дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, арилжааны бус Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна.


12:00 цагт:  Мишээл Экспо худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд Намрын ногоон өдрүүд – 2015 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ногоон хүнс – Эрүүл амьдрал өдөрлөг зохион байгуулагдана.


12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын энх тайван найрамдлын байгууллага, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагуудаас Монгол Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …