Элэгний хатуурлын шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

ri4vhajq1srg8aqapqbbhlumoНийгмийн эмзэг бүлгийн иргэдийг элэгний хатуурал тодорхойлох Fibroscan шинжилгээнд хамруулахаар болжээ.

Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношлогооны төв хамтран өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 31-нийг дуустал эмзэг бүлгийн иргэдэд элэгний хатуурлын шинжилгээг үнэ төлбөргүй хийх юм байна.

Нэг хорооноос 5-7 хүнийг сонгож, зорилтот бүлгийн нийт 1000 хүнд элэгний хатуурлын шинжилгээг хийх аж. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас хийсэн судалгаагаар I-VI түвшин буюу нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан  иргэдийг сонгон, шилжилгээ хийлгэх эрх бүхий  бичгийг тарааж эхэлсэн байна.

““Fibroscan оношлогоог Монголд нэвтрүүлээд 4 жил болж байгаа боловч шинжилгээний төлбөр  өндөр тул зорилтот бүлгийн иргэд маань элэгний хатуурлын зэргээ тодорхойлуулж чадахгүй байгаа юм. Иймээс Хаппи Веритас оношлогооны төв нийтдээ 70 сая төгрөгийн өртөгтэй шинжилгээг үнэгүй хийхээр болсон” гэдгийг Хаппи веритас оношлогооны төвийн амбулаторийн эрхлэгч П.Батбаяр онцолж байв.

Уг шинжилгээг  өнөөдрөөс эхлэн “Хаппи веритас” төвд хийж эхэлж байгаа бөгөөд өдөрт 25 хүн хүлээн авч шинжилгээ хийх юм байна.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …