ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд хоёр өдрийн дараа буюу энэ сарын 8-нд эргэн ирэх гэж байгаа билээ. Түүнд дэлхийн өнцөг булан бүрээс захидал ирдэг бөгөөд биечлэн уулзаж, хувь заяагаа даатгахыг хүссэн хүмүүсийн урилга тасардаггүй гэнэ.
Тиймдээ ч Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров зөвхөн түүнтэй л нууцхан уулзан өөрийгөө даатгасан бол нефтийн компанийн баячууд ч түүнд бүхнээ даатгадаг гэнэ. Мөн тэрээр оросын коккейн багийг бүрэн даан засал хийснээр тэд амжилт гарган байгаа талаар ч хэвлэлээр бичигдэж байсан юм.
Өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан тэрээр өнгөрсөн жил анх удаа Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм.
Тэгвэл тэрээр энэ сарын 8-10-ны хооронд буюу ердөө хоёр хоног л Монголд зочилох нь ээ.
www.paparatsi.mn