“Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртсэн мисс Г.Солонгын хэтэвчиндээ багадаа л 1000 ам.доллартой явдаг гэнэ.
Чинээлэг эрхмүүдийн ч өдөр тутмын хэрэглээний мөнгөнөөс хэтэрсэн энэ их мөнгийг тэрээр хаанаас олдог нь сонирхолтой. Юутай ч тэрээр Арабын шах залуутай гэрлэж 10 жил хамт амьдарсан бөгөөд одоогоос 2,3 жилийн өмнө Араб нөхрөөсөө салж эх орондоо ирсэн ажээ.
Сонирхуулахад, гайхалтай тансаг хэрэглээтэй мисс Г.Солонго өдгөө 40 дөхсөн ч 20 гарсан залуу охид шиг харагддагийн нууц нь бодбилдинг болон фитнесээр хичээллэдэгтэй нь холбоотой гэнэ шүү.
Г.Сонор ugluu.mn