Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн дүү О.Мичидийг баривчиллаа

o tsolmon  МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт АТГ-ынхан өнөөдөр нэгжлэг хийснийг өмнө нь мэдээлсэн. Н.Энхбаярын хэрэг шүүхээр гэм буруутай нь нотлогдож, хэргийг эцэслэн шийдсэн ч гэрт нь ийнхүү нэгжлэг хийх болсон нь анхаарал татаж буй юм.

Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт Монголд ирж, хуулийнхан түүнийг шалгаж буй. Т.Билэгт шалгагдаж, мэдүүлгэ өгч эхэлсэнтэй холбоотойгоор Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Мөн Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийснээс гадна гэргий О.Цолмонгийн төрсөн дүүг нь цагдаагийнхан баривчилсан байна. Ямар шалтгаанаар О.Цолмонгийн дүүг баривчилсан нь тодорхойгүй ч эх сурвалжийн мэдүүлж буйгаар түүхийн үнэт олдвор хилээр гаргасантай холбоотой байж магадгүй гэсэн албан бус мэдээлэл байна.

О.Цолмонгийн дүүг О.Мичид гэдэг ба тэрээр 1994 онд  Дүрслэх урлагийн музейн Сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд  түүхийн ховор үзмэр болох 115 ширхэг бүтээлийг хилийн чанадад гаргасан хэрэгт  сэжиглэгдэж байгаа ажээ. Түүнийг тухайн үед Соёлын сайдаар ажиллаж байсан  Н.Энхбаярын тушаалаар АНУ-ын  Сан-Франциско хотын Азийн урлагийн музейд болсон “Монголын сэргэн мандалт, Чингис хааны өв” нэртэй үзэсгэлэнд тавихаар дээрх бүтээлүүдийг авч гарсан хэмээн буруутгаж байгаа ажээ.

eeeeТус ховор үзмэрүүд дотор Богд хааны эдэлж хэрэглэж байсан дээл, бүс, малгай болон Богд хааны хатны  бүс дээл, малгай, Занабазарын хөрөг, мөнгөн эдлэл, Буриадын алт мөнгөн эдлэл, Халх эхнэрийн толгойн чимэглэл, лам хүний эмээл зэрэгийн үнэт эдлэлүүд байгаа аж. Иймд дээрх хэргээр О.Мичидийг баривчилсан бололтой. Тэрээр гадаадаас ирээд удаагүй байсан гэсэн мэдээлэл байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …