Учир нь илүүдэл жинтэй, хэт таргалалттай насан хүрэгсдийн цусанд эндотелин гэх жижиг судаснуудыг агшаах нөлөөтэй уураг агуулагддаг. Эндотелин уургийн идэвхжил өндөр байвал цусны судас агшимтай болж, цус эргэлтэнд орох нь удааширч, улмаар нь судасны өвчин үүсдэг байна.
Харин дасгал хөдөлгөөн эндотелин уургийн идэвхжлийг бууруулдаг ач тустай. Эрдэмтэд энэ тохиолдолд хөдөлгөөнийг орлох ямар нэгэн зүйл байгаа эсэхийг судлах явцдаа өдөрт 500 микрограм витамин C хэрэглэх нь алхах хөдөлгөөн дасгал хийж байгаатай адилаар эндотелинийг бууруулж байгааг тогтоосон байна.
Эх сурвалж: hiub.mn